Бид мод тарьлаа


​“Оюу толгой”-н хангамжийн хэлтэс “Мод тарих өдөр”-ийг өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулж, өөрийн 38 ханган нийлүүлэгч байгууллагыг мод тарих уриалганд дуудсан юм. Энэхүү уриалгыг ханган нийлүүлэгч нар нь найрсгаар хүлээн авч, 500 гаруй хүн сайн дураараа нэгдэж нийт 1,700 гаруй модыг нэгхэн өдрийн дотор тарьсан байна. Бид SGMS  ХХК-ий төлөөлөл болон 15-н хүн цуглаж 400-н ширхэг амьд хашлагийн зориулалт бүхий шар хуаис модыг тарьсан юм.


Facebook Twitter Google Plus