Эх Нялхас эмнэлэгийн төрхийн хүндрэлтэй эхчүүдэд зориулсан тасгийг тохижуулaх ажлыг гүйцэтгэв

Вагнер Ази Групп компаний нийгмийн хариуцлагын хүрээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн төв эмнэлэгийн төрхийн хүндрэлтэй эхчүүдэд зориулсан тасгийг тохижуулaх ажлыг гүйцэтгэлээ. Орон нутгаас ирсэн эхчүүд төрсний дараа нутаг буцахаас өмнө бяцхан үрстэйгээ хамт сэхэл авах зуур тухтай ортой өрөөнд амарч гал тогоонд хоолоо бэлдэж угаалгын өрөөнд хувцсаа угаах орчиныг бий болгосон юм. Уг ажлыг хийж гүйцэтгэсэн Вагнер Ази Групп компаний хамт олондоо талархлаа илэрхийлъе. #WagnerAsiaCSR
Facebook Twitter Google Plus