ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ ХАМГААЛАХ БАЙРАНД БҮРЭН ЗАСВАР ХИЙВ

Гэр бүлийн  болон бэлгийн хүчирхийллийн улмаас амь нас, эрүүл мэндэд нь аюул учрах эрсдэл өндөртэй хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хугацаагаар байрлуулдаг хамгаалах байрны засварын ажлыг 10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Энэхүү засварын ажлын хүрээнд хамгаалах байрны дараах өрөөнүүдийг шинэчлэн засвар хийлээ.

Түр хамгаалах байрыг бүрэн засварлснаар хүчирхийлэлд өртсөн  хүүхэд, эмэгтэйчүүд тав тухтай, таатай орчинд аюулгүй байдлаа хамгаалуулж, үйлчилгээ авах боломжтой болсон.

1.Гал тогоо 
2. Үүдний коридор, хувцасны шкафны хамт 
3. Охидын ариун цэврийн өрөө тавилга, тоног төхөөрөмжийн хамт
4. Номын сангийн өрөө, ханын номын тавиурын хамт
5. Ганцаарчилсан зөвлөгөө өгөх өрөө 
6. Ажилтнуудын өрөө

Facebook Twitter Google Plus