ДЕКО ТӨСӨЛ

Байгальд хог хаягдал тарихгүйгээр, дахин ашиглагдах материалуудыг ашиглан сайн үйлсийн төсөл эхлүүлж, нийгэмдээ уриалга гаргасан дуучин С.Нарангийн Дахивар нөөцөнд тулгуурласан Эко хөгжил буюу Decoration - Deco төсөл дээр хамт олноороо дэмжин оролцлоо. Уг төслийн хүрээнд Баянгол дүүргийн 5-р хороонд оршин суудаг Н. Цэрэнхандын хашаа болон гэр, орчин тойрны тохижилтыг хийж дуусгалаа. Уг айл нь үерт автсны улмаас гэр нь муудаж, хашаан доторх байдал нь эмх замбараагүй болсон байсан. Засвар хийж байгаа үйл явц болгон, хаягдал материалаар мужаан, дизайнерууд хэрхэн сэтгэж шинэ зүйл хийж чадаж байгааг, дахивар нөөцөөр хэрхэн гоё зүйлс хийж буйг бодитоор харуулахын тулд телевизийн нэвтрүүлэг бэлтгэн хүмүүст хүргэжээ.

Facebook Twitter Google Plus