Хоолой угсралт болон холболтын сургалт болж өнгөрлөө.

Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн сэлбэгийн хэлтсээс Хоолой угсралт болон холболтын сургалт-ыг 7сарын 27-29-ы хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Говийн сэлбэг түгээх төвд зохион байгууллаа. Нийт 13 ажилчид уг сургалтанд хамрагдсан бөгөөд бүтээгдэхүүн дэмжих худалдааны төлөөлөгчид, техник харилцааны мэргэжилтэн болон сэлбэгийн мэргэжилтнүүд оролцож Катерпилларийн сертификат гардан авсан. Сургалтын зааварлагчаар Катерпилларын бүтээгдэхүүний мэдээлэл боловсруулагч Wesley A. Everett АНУ-с хүрэлцэн ирсэн бөгөөд сургалтын сэдвүүд:

  • Холболт, хоолойн төрлүүд болон техникийн үзүүлэлтүүд
  • Угсралтын үе шат, төхөөрөмж болон багаж хэрэгсэл.
  • Хоолойн угсралтад CAT чанарын стандарт
  • Аюулгүй ажиллагаа аюул осол болон хоолой угсралтын ажиллагаа

Энэхүү сургалт нь харилцагчдадаа санал болгож буй угсралтын бүтээгдэхүүний чанар, найдвартай байдлыг дээшлүүлж хоолойн эвдрэл гэмтлээс урдчилан сэргийлж, харилцагчдадаа хүргэх цагаа хэмнэж, төхөөрөмжийн сул зогсолтыг багасгах зорилготой байсан. Мөн хоолойн ажлын чадамжыг дээшлүүлж, ажилчдынхаа чадварыг дээшлүүлэн бусад үйлдвэрлэгчдийн хоолойг САТ-ын сэлбэгтэй хослуулж харилцагчиддаа хүргэх үйлчилгээг илүү чанартай, өргөн хүрээнд үзүүлнэ.

Facebook Twitter Google Plus