ХАНДИВЫН ГОЛЬФЫН АРГА ХЭМЖЭЭНЭЭС ЦУГЛАРСАН МӨНГИЙГ



Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хандивын гольфын арга хэмжээг энэ жил Wagner Asia Equipment LLC болон Wagner Asia Automotive LLC хамтран зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээгээр нийт 6,300,000 төгрөг цугларсныг өчигдөр "МИШЭЭЛ" Misheel-Kids хүүхдийн санд хандивласан юм. Уг сан нь анх үүсгэн байгуулагдсан цагаасаа өнчин хүүхдүүдийн амны хөндийн өвчлөлийг бууруулахад чиглэн ажилласаар ирсэн ба 2017 оны шинэ төсөлд нь уг мөнгө маань зарцуулагдах юм. Хүүхэд бүрийн өхөөрдөм царайд жаргал дүүрэн МИШЭЭЛ тодорч байх болтугай
Facebook Twitter Google Plus