Агрегат Засварын Төвийн хамт олон сайн үйлсийн аян хийж


Манай Агрегат Засварын Төвийн хамт олон өнгөрсөн хагас сайн өдөр сайн үйлсийн аян хийж, ХАБЭА-н Үнэлгээний Урамшууллын Уралдааны шагналын сангаасаа Хан Уул дүүргийн 16-р хорооны иргэн Тунгалаг болон түүний 4 хүүхдэд нь өвлийн турш хэрэглэх түлээ авч өглөө. Мөн хонины гулууз мах, гурил, будаа гэх мэт өргөн хэрэглээний хүнсний зүйлс өгөхийн зэрэгцээ манай компаниас гардаг хаягдал модоор нүүрсний амбаарыг барьж өглөө. Иргэн Тунгалаг нь үнэн сэтгэлээсээ талархсанаа илэрхийлээд, манай компаний цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг ерөөж байсныг мөн та бүхэнд дуулгахад таатай байна. Жич: Бид тус хүргэх айлаа сонгохоор 2 дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст хандсан бөгөөд нэг дүүрэг нь 10 өрхөд тэнцүү хэмжээний нүүрс хандивлахыг санал болгосон, харин нөгөө дүүрэг нь бага насны 4 хүүхэдтэйгээ амьдардаг ганц бие ээж болох иргэн Тунгалагийг бидэнд танилцуулсан юм. Агрегат Засварын Төвын хамт олноос Нийт Вагнерчуудддаа Шинэ оны мэндийг хүргэж байна.


Facebook Twitter Google Plus