“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК нь “ТОП-100 аж ахуй нэгж”-ээр шалгарлаа.

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК нийт 722 ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа 24 дахь жилдээ амжилттай явуулж байна. Нийт ажиллагсадын гэр бүлийн гишүүдийн тоо 2019 оны байдлаар 2,820-д хүрсэн бөгөөд ажиллагсадын дундаж нас 33, нийт ажилчдын 19% нь эмэгтэй, 81% нь эрэгтэй байгаагаас гадаад ажилчдын хувьд 10 улсаас нийт 16 хүн ажиллаж байна. Нийт ажилчдын 1/3 гадаад улсад сурч, төгссөн.  2019 онд компани нийгмийн хариуцлагын хүрээнд нийт 173 сая төгрөгийг олон нийтийн сайн сайхны төлөөх 10 гаруй төсөлд зарцуулсан ба ажилгүйдэл, ядуурал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн чиглэлд илүү төвлөрөн ажиллалаа. “Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК” -ийн бүх ажилчиддаа баяр хүргэж, 2020 ондоо улам илүү их амжилт гаргаж, улс эх орныхоо хөгжилд тэргүүлэгч байж, үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе!
Facebook Twitter Google Plus