“Ногоон Улаанбаатар-Та өөрөө цэвэр орчинг бүтээнэ” гарын авлагыг ивээн тэтгэв.


Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК нь Эрүүл Мэндийн Яам, Нийслэлийн Байгаль Орчны газартай хамтран “Ногоон Улаанбаатар-Та өөрөө цэвэр орчинг бүтээнэ” нэртэй номыг 1000 хувь хэвлэн гаргав. Энэхүү ном нь Хүрээлэн буй орчин-Эрүүл мэнд сэдвийн хүрээнд айл өрхийн гишүүн бүрийн гарын авлага болон зуслангийн айл өрхүүдэд үнэгүй тараагдана. Номын агууламжаас товч дурдвал Агаар, Ус, Хөрс, Хатуу хог хаягдалд тавигдах шаардлага, Бие засах газар, бохир усны нүх, Хүнс, Мөнгөн усны тухай ойлголт мөн Хувийн ариун цэвэр гэсэн сэдвүүдийн хүрээнд хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар зөвлөмжүүдийг бичсэн байна.
Facebook Twitter Google Plus