Бид жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан бэлэг гардуулдаг.


Бид “Солонгын Домог” ХХК-тай хамтран жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан бэлэг хүргүүлдэг билээ. Энэ жил бид зорилтот 2 сургууль буюу харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р дунд сургууль болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 25-р дунд сургуулийн нийт 400 орчим хүүхдэд зориулан тэдний боловсролд чухал хэрэгтэй зүйлсийг бэлдэн бэлэглэлээ. Үүнд бид харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан брайль номыг үдэж нуруулдах машин болон жудо бөхийн дэвжээ мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд нэн шаардлагатай байдаг сурах бичгийг бэлэглэсэн юм. Монгол улсын маань ирээдүй болсон хүүхдүүд саад бэрхшээлгүй орчин нийгэмд шаардлагатай мэдлэг боловсорлоо эзэмшиж эрдэмтэй сайн хүмүүс болж өсөж торниосой гэж бид чин сэтгэлээсээ хүсдэг. 

 

Facebook Twitter Google Plus