КНХ хорооноос зохион байгуулж буй 3 дахь үйл ажиллагаа

Та бүхэндээ Компаний Нийгмийн Хариуцлагын хорооны ээлжит нэгэн үйл ажиллагааг танилцуулахдаа таатай байна. Манай Цогтцэций салбар үйл ажиллагаагаа явуулдаг Өмнө-Говь аймгийн Цогтцэций суманд шинээр ашиглалтанд орсон 50 ортой нэгдсэн эмнэлгийн лабораторт нэн шаардлагатай байсан шинжилгээний тоног төхөөрөмжийг манай байгууллагын зүгээс хандивлалаа.

Эдгээр тоног төхөөрөмжүүдээр тус эмнэлгийг хангаж өгснөөр Цогтцэций сумын хүүхдүүд, жирэмсэн эхчүүд төдийгүй сумын ард иргэд сумандаа шинжилгээгээ хийлгэж аймгийн төв болон Улаанбаатар хот руу явах цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэх боломжтой байгаа юм.


Сум дундын эмнэлэгийн нээлтэнд ВАГ-ын төлөөлөл уригдан очиж тоног төхөөрөмжөө гардууллаа.
Эмнэлэгийн багаж төхөөрөмж нийлүүлдэг мэргэжлийн инженер Цогтцэций сумын эмнэлэгт багаж төхөөрөмжийг хүлээлгэн өгч зааварчилгаа өглөө.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Facebook Twitter Google Plus